1932 оны зэвсэгт бослогын удирдагч Б.Тvгж жанжин найман хvний зvрхийг єєрийн биеэр сугалж алжээ

1930 оноос эхлэн манай улсын хил дагуу нийтийг хамарсан их дvрвэлт єрнєж эхэлжээ. Одоогийн Говь-Алтай, Увс, Ємнєговь, Євєрхангай, Дорноговь, Дорнод аймгуудыг хамран хоёр жил шахуу vргэлжилсэн энэхvv дvрвээнд бvрэн бус мэдээгээр 30 гаруй мянган хvн оролцсон байна. Мєн энэ хугацаанд зэвсэгт тэмцэл нэг бус удаа гарч, тухай бvрдээ дарагдаж байжээ. Харин жинхэнэ бослого 1932 оны IV сарын аравдаар Хєвсгєл аймгийн Рашаант сумын Хялганатын хvрээнээс эхэлсэн байна. Тус хvрээний лам нар хvчээр хар болсон 100 орчим хvнийг элсvvлэн Рашаантын хvрээнд орж иржээ. Тэнд "Очирбатын цэргийн яам" гэгчийг байгуулж, єєрсдийгєє "шар цэрэг" хэмээн нэрлэсэн байна. Бослого маш хурдан бараг бvх монголыг хамран хvрээгээ тэлсэн бєгєєд єсєрхєн хилэгнэсэн босогчид хамтрал хоршоо, сургуулийг эвдлэн шатааж, нам засгийн ажилтнуудыг харгис хэрцгийгээр алж устгаж байжээ.

Тухайлбал, бослогын гол удирдагчдын нэг Батболдын Тvгж мэдvvлэхдээ,
-Энэ хаврын адаг сарын (1932 оны дєрєвдvгээр cap) хорьдоор Сангийн далай гэдэг газар Доржхvv гэгч айлд очоод байтал хэдэн хvн Бор гэгээний цэрэгт татаж яваа тул "чи оч" гэсэн ёсоор тэдний цэрэгт очсон. Бор гэгээн Самдан олонд хандаж vг хэлэхдээ "Ардын засаг унаж, єєр засаг байгуулах цаг тvvх болсон. Ногоон малгайт Дамдинсvрэн Архангайд, миний бие Хєвсгєл аймагт тус тус заагдан гарч ирсэн... Банчинбогд олон цэрэгтэй ирэн Улаанбаатарыг эзэлж авсан Бурханд сvсэг муутай байвал бууны сум, тэнгэрийн аянга, хэцvv євчин эмгэгт vрэгдэнэ" гэж ярьсан гэсэн бол 1933 оны хоёрдутаар сарын 16-нд мэдvvлэхдээ "миний бие чадвал шар цэрэгт идэвхтэй явж хувьсгалт засгийг устгаж шажинтай тєр байгуулж жаргал эдлэх, ядавч vхэн vхтлээ идэвхтэй байлдаж хувьсгалч нарыг алсаар эцэст нь амиа єгч хойд тєрєлдєє сайн оронд тєрєх зорилготой явсан.

Улаан цэргийн отрядтай арван удаа байлдсан бєгєєд улаан цэргээс хэдийг алснаа мэдэхгvй" гээд "Тvгж би жанжин болохын ємнє "ээмэгт" ламын болон Бор гэгээний тушаалаар алсан хvн арав, хамтран алалцсан хvн дєчийн хэр болохоос гадна жанжин болоод тушаал єгч алуулсан хvн лав жар хvрсэн, тэдний нэрийг мэдэхгvй. Харин vvний дотроос Хєвсгєл аймгийн Шуумаан хамтралын ажилчин Даш, Намжил нарын зvрхийг биеэр сугалж алсан. Хєвсгєл аймгийн Жаргалант сумын Туваанд тушаал єгч Нямдаш гэгчийн зvрхийг сугалуулсан. Бас би ажилчин Мєнх гэгч нэгэн ламын єрєєсєн борвийг огтолж. зvрхийг сугалж алсан" гэжээ. Б.Тvгж 1933 оны хоёрдугаар сарын 22-нд гурав дахь удаа гаргасан мэдvvлэгтээ "Бор гэгээн бид єєрсдийн зорьсон хэргээ биелvvлж чадахгvй болсон тухай харилцан ярилцахад, Бор гэгээн санаачилж, зорьсон ажлаа туйлд нь хvргэхийн тулд хязгаар нэвтэрч Банчинбогд буюу япон цэрэгтэй ирэн улаан vзэлтнийг устган арилгаж, шажинтай тєр байгуулах ёстой тvvх болсон тул та нар манай шар цэрэгт сайн дураар орвол зохино. Хэрэв орохгvй бол гомдох явдалгvй, бvгдийг хvйс тэмтрэн ална гэх зэргээр хэлсэн" гэснээс гадна єєр нэг мэдvvлэгтээ нийт найман хvний зvрх биеэр сугалж алсан гэсэн байна.

Бослогын хамгийн хvчтэй тєв Тариат, Тосонцэнгэл сумдад тєвлєрч байсан бєгєєд тэд Архангайн тєв болон Улиастайг эзлэн авах оролдлого хийж эхэлжээ. Єргєн олныг хамарсан бослогыг дарахын тулд байнгын арми хэрэглэх шийдвэр гарч, хувьсгалт улаан арми давшилтанд орсон байна. Бослого 10 дугаар cap хvртэл vргэлжилсэн ч vндсэн хvчийг 6-7 дугаар сард нисэх онгоц, их буу, танкны тусламжтайгаар хиар цохижээ. Архангайгаас ирсэн нэгэн мэдээнд "Тариат дахь эсэргvv нарын жинхэнэ цэрэг 500, бирдаан болон орос, япон винтов 40, маузер гурав, бусад нь шийдэмтэй" гэснээс vзэхэд босогчид байнгын армийн єєдєєс ямаршуухан зэр зэвсэгтэй тулалдаж байсан нь харагдана.

Зэвсэгт бослого 1932 оны X сард vндсэндээ дарагдсан бєгєєд бослогын толгойлогч Ч.Самбуу дvвчин, Ц.Жамц, Б.Тvгж, Б.Жамсрандорж нарын 39 хvний хэргийг Дотоодыг хамгаалах газар мєрдєн байцааж, шvvхэд шилжvvлжээ. Улсын дээд шvvхээс зургаан шvvгдэгчийг суллах буюу тэнсэж, 15 шvvгдэгчид хорих ял оногдуулж, 18-д нь цаазаар хороох ялыг амь гуйх эрхтэйгээр оногдуулсан байна.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Та түүх битгий гуйвуулаад бай (зочин)

1930-1939 он бол гадаадын түрэмгийлэгч дээс БНМАУ-д аюул занал учруулах гэж хорхойтсон жилүүд байлаа. Шамбалын дайныг Түвдийн Банчин Богд 1930 оноос бэлтгэж 1932 оны зургадугаар сард гаргахыг зөвлөж, зааварлаж байтал босогчдын зарим толгойлогч нь Хөвсгөл, Архангай аймгийн Дотоодыг хамгаалах ангид баривчлагдсан гэдэг. Иймээс Банчингийн дуулгаварт Ёнзон хамба Ц.Лувсанхаймчигаас зөвшөөрөл авч дөрөв дү гээр сард Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялганатын хүрээнээс Банчингийн бие нууц төлөөлөгч цорж Б.Содов мэтийн хүмүүсийн орол цоотойгоор яаравчлан зэвсэгт бослогыг эхлүүлсэн байна. Банчин Богд нь 1889 онд болсон таван улсын хаад, богд, хутагт хувил гаадын гаргасан III гэрээ ёсоор усан бичин жилд БНМАУд зэвсэгт бослого гаргаж ардын төр засгийг устгаж, хаант засаг тогтоож IX Богдыг залах цаг нь боллоо. Би зүүн талыг япон цэргийн хүчээр эзэлж хүний мөргүй, та нар баруун талыг эзэлж малын мөргүй болгож, буруу үзэлтэн бүрээр махан овоо, цусан далай босгох цаг нь болсон гэж цуурхан ятгаж, өдөөн дэвэргэж байжээ. БНМАУ-д шар хар феодалуудын өмчийн заримыг хураасан, сүм хийдийн жасад албан татвар ногдуулсан, залуу лам нарыг сургууль цэрэгт хамруулах, ардын аж ахуйтныг хамт ралжуулах зэрэг зүүний бодлого явагдаж түүнд дээд ангийн феодалууд дургүйцэж байснаар далимдуулан зэвсэгт бослого гар гажээ. Үнэн чанартаа нам засгийн бод логыг ардууд талархан дэмжиж байсан тул зэвсэгт бослогыг феодалуудын ашиг сонир хол, ардуудын сүсэг бишрэлийг ашиглан гадаадын түлхээсээр баруун дөрвөн аймагт шар цэргийн бослогыг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, зэвсэгт бослого гарсан шалт гаан нь дотоодод биш гадаадын нөлөө байсан нь илэрхий байдаг. Зэвсэгт бослогыг толгойлсон жанжнууд 407 хүний зүрхийг сугалж, тугаа тахих зэргээр 30 гаруй харгис хэрцгий аргаар 1200 хүнийг тамлан алж, хүчирхэг зэвсэг бүхий ардын цэргийн өөдөөс бороохой бариулж улааны сум онохгүй, алахгүй гэж бишрүүлэн оруулж байсан байдаг. Ингэж 1939 онд болсон Халх голын байлдаанд алагдсан 2305 хүнээс бараг хоёр дахин олон монгол хүнийг монгол хүний гараар алуулжээ. Зэвсэгт босогчид нь 45 сумын захиргааг сургууль, соёл хүн, мал эмнэлэг, худалдаа хоршооны хамт устган дээрэмдэж албан хаагчдыг нь шар цэрэгт явахгүй гэвэл буудан алах буюу зүрхийг сугалж тугаа тахих эсвэл бууны ам долоолгож тангараглуулаад шар цэрэг болгодог байжээ. Зэвсэгт бослого нь бараг таван сар үргэлжилж, тухайн үеийн дөрвөн аймгийн олон сумыг хамрав. Хэлмэгд лийн эх үүсвэрийг тавьсан зэвсэгт бослого дарагдсан боловч дахин гаргах нууц ажиллагаа 1938 он хүртэл явагдаж байсан нь илэрч устгагджээ. БНМАУ-д зэвсэгт бослого дахин гаргах оролдлого бүтэлгүйдсэн учраас гадаадын түрэмгийлэгчид зүүн хилийн будилаанууд, улмаар 1939 онд Халх голын байлдаан гаргасан байна. Зэвсэгт бослогоос учирсан хохирол бол мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй зарим хүний үгүйсгэж, гуйвуулж ярьж бичдэг шиг маргаад өнгөрч, мартаад орхиж болохгүй асуудал мөн. Зэвсэгт бослого нь “Ардын бослого” гэж тайлбарлагчид ардын төр засгаа устгах нь зөв байсан гэж арай хэлж бичиж зүрхлэхгүй биз. Зэвсэгт бослогыг дарсан нь 1939 оны Халх голын байлдааны ялалттай бараг дүйцэх ач холбогдолтой атал түүнийг гуйвуулснаас түүх будилаантаж, залуу үеийг төөрөгдүүлж, эх оронч үзэл санааг нь бууруулах хор холбогдолтой болж байгааг анхаарч үнэн зөв ойлголттой болгох шаардлага тавигдаж байна.

Энэ бүхнээс үндэслэж санал дэвшүүлбэл:
1. Хэлмэгдсэн лам нар голдуу олон мян ган хүнийг цагаатгаж, нөхөн олговор олгох хариуцлагатай, нэр хүндтэй ажлыг дайчин шуурхай шийдвэрлэсэн ЦАУЗБУК-т талархлаа илэрхийлье. Харин Ёнзон хамба Лувсанхаймчигийн хэргийг тусгаар лаж түүний мэдүүлгийг бүхэлд нь үгүйсгэхгүйгээр Түвдийн Банчин Богд, гадаа дын тагнуулын холбоотойгоор нууцаар удирдалцсан эсэхийг гүнзгийрүүлэн судалж, хянан үзэх шаардлагатай гэж бага зэрэг судалсны хувьд үздэг. Бас цагаатгах ажлыг толгойлогчдыг цагаатгахаас өмнө цагаатгах хууль зүйн үндэслэл бүрэн байсан холбогдогч, хамаарагчдаас эхэлсэн бол зөв зүйтэй, илүү оновчтой байх байсан болов уу гэж боддог юм.
2. Олон мянган хүнийг хэлмэгд үүлс нийхээ төлөө Монгол Улсын төр засаг, эрх баригч байсан МАХН / МАН/ ард түмнээсээ уучлалт гуйсан шиг Шамбалын шар цэргийн дайны учруулсан хохирол, 4000 орчим хүнийг алж, алуулсны төлөө зэвсэгт бослогыг дарсны 80 жилийн ойг тохиолдуулан монголын бурхан шашны төв нүглээ наманчилж буян үйлдэж сүсэгтэн олон, ад иргэдээсээ уучлалт гуйж, тэдэнд зориулсан суварга босгож, сургамж болгох.
3. Төр, засгаас энэ ойг баяр ёсло лын хэмжээнд биш гэхэд судалгаа сурталчилгааны оновчтой тодорхой ажлуудыг зохиож залуу хойч үедээ түүхийн үнэн зөв ойлголт, мэдлэг хүмүүжил олгох талаар шийдвэр гаргахыг 1932 онд амь нас, эрүүл мэнд, ахуй амьдралаар хохирсон хүмүүсийн ар гэрийнхнийг төлөөлж хүсэн хүлээж байна.

раднаа (зочин)

гайхалтай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)