1898,
1900 онуудад Богд Жавзандамба хутагтаас Хаант Оросод хандан мєнгє
зээлэх нэрийн дор да лам Бадамдорж, донир лам Цэрэн Осор нарыг Петербург
хотруу нууцаар илгээж, Оросын хаанд захиа бэлэг сэлтийг хоёр ч удаа
хvргvvлж, Монголыг Манж Чин улсаас салгаж, тусгаар улс байгуулахад
тусламж vзvvлж дэмжлэг vзvvлэхийг хvсэж байсан удаатай билээ.
Хаант Оросын Засгийн газраас цагийн аясыг харан байж тусламж vзvvлэх нь
нэгэнт тодорхой болсон тул Богд Жавзандамба хутагт єєрийн итгэлт хvмvvс
болох Жалханз хутагт, Ёнзон хамба, Сайн ноён хан нар лугаа санал бодлоо
солилцон vндэснийхээ тєлєє тэмцлийг юуны ємнє єєрсдийн vндэсний хvчинд
тулгуурлаж ар, євєр бvх монголчуудынхаа хvчийг нэгтгэн тэмцэх бодлоо
vргэлжлvvлсээр байжээ. Богд Жавзандамба хутагтын зарлигаар 1911 оны
зуны цаг олон аймаг шавиас даншиг єргєх ялдраа Жанжин чин ван Ханддорж,
да лам Цэрэнчимэд нар улс гэрээ тєвхнvvлж, монголчуудыг Чин улсын
дарлалаас салгах цаг ирсэн тухай мэдэгдэж, Богд хутагтаас «одоо манж
улсын тоо улирал дуусч, засаг тєр мєхєх цаг хэмжээ болсон» «тусгаар улс
тєрийг байгуулан бvтээж болно» хэмээсэн нууц лvндэн буулгаж, Манж
хятадын бодлогыг даган хvлцэнгvй байхгvй нийтээр нэгдэж, тэмцэхийг
уриалсан байна.
Эрдэнэ ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар Орос улсын нийслэл Петербург
хотод хvрч, Оросын улсын Засгийн газарт єєрсдийн зорьж ирсэн тусгаар
улс тєрийг байгуулан тогтоох явдлыг зєвшєєрєн хvлээж, батлан хамгаалах
тусламж vзvvлэхийг гуйсан хэргээ танилцуулан, тусламж эржээ. Орос улс уг
хэргийг зєвшєєрєн хvлээж, даруй батлан хамгаалж туслах явдлыг
илэрхийлсэн байна.
Монголчууд олон зуун жилийн тєрт ёсны уламжлал, бие даасан улсын
бодлоготой явж ирсэн улс тул Манжийн эрхшээлд байсан бvхий л vеийн турш
vндэсний тусгаар тогтнолын тєлєє тэмцлээ єрнvvлж байсан бєгєєд харин
цагийн ая, нєхцєл байдалд хvлээцтэй хандаж, сая 1911 онтой золгосон
болохыг онцлон тэмдэглэвэл зохино.
Цагаагчин гахай жилийн євлийн дунд сарын шинийн ёсєн буюу европ тооллын
1911 оны 12 дугаар сарын 29 ны єдєр Монгол улсын хаан ширээнд Богд
Жавзандамба хутагтыг залах тєрийн их ёслол болж, тvvнд тєрийн тамга,
єргємжлєлийг єргєн барьжээ. Энэ бол ХХ зууны эхэнд Монгол улс Манжаас
салж тусгаар улс болсноо тунхаглан зарласаны илэрхийлэл байлаа. Мєн єдєр
“Богдыг Монгол Улсын наpан гэpэлт, тvмэн наст Богд эзэн хаан, Цагаан
даp эхийг Улсын Эх дагина хэмээн єpгємжлєн, эpдэнийн сууpинд залж
суулгаад, оны цолыг Олноо єpгєгдсєн, Их Хvpээг Нийслэл Хvpээ хэмээн
нэpлэсэн, дундаа соёмбо vсэгтэй шаp тоpгооp хийсэн тєpийн далбаа бvхий
Монголын тулгаp тєp нээсэн тухай” даяаp олноо тунхаглан заpлажээ.
Богд Жавзандамба лам Монгол улсын хааны ширээнд ёслон суухдаа их тєрийн
хэргийг эрхлvvлэхээр таван яам байгуулж, олон аймаг хошуудын засаг
захиргааг хуучин хэвээр явуулж, ноёд тvшмэдийг цол хэргэмээр шагнав.
Хорьдугаар зууны эхээр тєрєн гарсан бие даасан анхны улсуудын нэгэн
болох Монгол улс тусгаар тогтнолоо олж тунхаглан зарласан бодит vйл
явдал байсан юм.
Vндэсний хувьсгалын дээд vр дvн нь vндэсний тусгаар тогтнолоо тунхаглан
зарлаж, тєр улсаа тєвхнvvлэн байгуулах явдал билээ. Иймээс Монголын 1911
оны vндэсний хувьсгалын оргил цаг Монгол тулгур тєрєє сэргээн байгуулж,
тунхагласан тєрийн их ёслол болов. Энэ vйл явдлын талаар гадаад
орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслvvд єєр єєрийн євєрмєц байдлаар
дvгнэлт єгч мэдээлсэн буй.
Хаант Орос улсын Засгийн газар Монголын 1911 оны Монгол улсаа тунхаглан
зарласан тэр єдєр Оросын эзэн хааны Засгийн газар мэдэгдэл гаргасан
байна. Энэхvv баримт бичиг нь Монголын тусгаар тогтнолыг шууд дэмжээгvй
мэт боловч Монголд болж байсан vйл явдлыг олон улсад бодитойгоор
харуулж, тvvнийг Орос улс хэрхэн vзэж байгааг тодорхойлж, Орос, Хятад
хоёр улс vvсэн гарсан Монголын асуудалд яаж хандвал зохилтой талаар
єєрийн саналыг хэлсэн, нєгєє талаас Монголын vнэн дvр тєрхийг дэлхийд
харуулсан дипломат акт байлаа.
Нєгєє талаар Хаант Орос энэхvv мэдэгдлийг гаргахдаа Хятадтай аль болох
харилцаагаа муутгахгvй байхыг эрхэм болгосон алхам хийсэн гэвэл vнэнд
ойртох билээ. Хаант Орос энэ мэдэгдэлдээ Монголын тусгаар тогтнолын
хvлээн зєвшєєрєв хэмээн хэлэхээс зайлсхийж, бvрхэгдvvлэхийн зэрэгцээ
Монголын асуудлыг Монгол Хятадын хэлэлцээгээр тодорхойлох энэхvv
хэлэлцээг явуулахад Орос улс зуучлах vvрэг гvйцэтгэх санааг дэвшvvлэн
тавьсан юм. Оросын Засгийн газраас гаргасан энэ бvх саналыг Хятад,
Монгол хоёр улс хэрхэн vзэж, хvлээн авах эсэхээс, бас эсрэг тэсрэг байр
суурь бvхий Хятад Монголын хооронд Орос улс хэрхэн сайн зуучлахаас
тулгур байгуулагдсан Монгол улсын тусгаар тогтнолын асуудал, бие даасан
Монголын олон улсын статусын асуудал хамаарах болсон юм.
Харин урд хєрш Монголын талаар ямаршуухан бодолтой байв аа ?
Монголын Засгийн газраас тусгаар тогтнолоо зарлан тунхагласнаа албан
ёсоор Бээжингийн засгийн газар мэдэгдсэн бєгєєд тvvнийг авсан Юань Ши
Кай «монголчууд тусгаар тогтнолоо хадгалан барих хvч чадавхи дутмаг
учраас Хятадаас тасран салах нь ухаангvй хэрэг» хэмээн айлгах, ятгах
хэлбэрээр сэнхрvvлэхийг оролдож эхлэв. Юань Ши Кайгаас Богд хааны нэр
дээр ирvvлсэн цахилгаандаа: «Монголын газар хэдий уудам боловч хvний тоо
даанч цєєн, олон монголыг нийлvvлэн бодвоос дотоод газрын нэгэн мужийн
дайнд хараахан vл хvрэхийн дээр», «монголчуудын амьдрал ядуу зvдvv,
«харвал намналыг мэдэхийн тєдий буу, vхэр бууг юун єгvvлэх аж» хэмээн
илэрхий басамжлан доромжилсон юм.
Богд хаанаас Юань Ши Кайд єчvvхэн ч бууж єгєєгvй бєгєєд хариу илгээсэн
1912 оны 2 дугаар сарын арван ёсны цахилгаандаа: «нэгэнт тусгаар
тогтносон улс тєрийг танай ятгалгаар устгаж чадахгvй», «Гадаад Монгол
энэ удаа журамыг vvсгэсэн нь язгуураас «vндэсээ батлан» «шашинаа баталж»
харьяат газраа бvрэн бvтэн болгон батлахын санаа болой» хэмээн маш
тодоор єєрсдийн зорилгоо илэрхийлсэн байна. Богд хааны илгээсэн
цахилгаанд гарч буй «Язгуураас vндэсээ батлан» хэмээх санаа бол
хэзээнээс монгол танайхаас тусдаа єєрийн vндэс суурьтай, тєр байсан
тvvнийг батлаж буй хэмээн илэрхийлсэн хэрэг юм.
Бас уг цахилгаанд бидэнд «Ер єєр горилох зvйл бvхий нь бус» «Мєн ч гажуу
vгст баширлагдсан явдал бус» хэмээн илэрхийлсэн нь vндэсний тусгаар
тогтнолоо олох хэмээж буйгаас єєр зорилго vгvй. Бас Орос зэрэг улсуудын
ятгалгаар ч яваад байгаа юм байхгvй, энэ бvхэн монгол vндэстний дотроо
залбирч, сvслэн биширч ирсэн тэрхvv vндэсний эрх чєлєє юм шvv хэмээхийн
тодорхой дурьдсан хэрэг юм.
Богд хаан тухайн vеийн Монголын нєхцєл байдлыг бодитойгоор дvрслэн
бичихдээ «Монгол булан тохой тасархай хязгаарт ташаалдан хvчирхэг улсад
айл ойр байдал нь овоолсон єндєг мэт дєрвєн зvг туслах хvн vгvй» хэмээн
бичсэн нь монголчуудын гадаад орчинг нvдэнд харагдаж, сэтгэлд мэдрэгтэл
илэрхийлсэн хэрэг юм. Энэ байдал єнєє ч хэвээр болохыг энд бас товч
дурьдая.
«Думдад улс говьд хол алслагдсаны тул ташуур урт боловч хvрэлцэх vгvй
цэрэг иргэн хэдий олон боловч хэрэглэх газар vгvй болуужин хэмээмvй. Энэ
нь бидний Гадаад Монгол хvчирхэг улсын завсар дор хавчигдаж орох эсэх
хоёрт бэрх. Хэрэв єєртєє эс тогтновоос гєрєєчин дор олзлогдохоос
хэлтрvvлэхvй бэрх» хэмээн дурьдсан байна. Богд хааны цахилгаан, зарлигт
гарч буй эдгээр vгс нь Магсар хурцын бичсэн Монгол улсын шинэ тvvх
номонд мєн тааралддаг юм. Тэгэхээр монголчууд ХХ зууны эхэн vеэр єнєє
бараг зуу шахам жилийн дараа ч мєн адил vндэстнээрээ тусгаар тогтнох
vгvй аваас «гєрєєчин дор олзлогдоно» хэмээн хэлснийг эдvгээ ч бас санаж
явахад илvvдэх юун. Геополитикийн хувьд энэ бvс нутаг дахь их гvрнvvдийн
бодлого 1911 оны дараах vеийхээс ихээхэн єєрчлєгдсєн хэмээн би vзэхгvй
байна.
1911 оны Монголын vндэсний хувьсгалын талаар Оросын эдэмтэн А.Попов
бичихдээ: «1911 оны сvvлээр Гадаад Монгол тусгаар тогтнолоо тунхаглан
зарласан явдал нь Оросын агентын хийсэн ажил хэмээн тодорхойлогдох
учиртай» гэжээ. Мєн 1911 онд болсон Оросын Алс дорно дахины асуудлаар
болсон сайд нарын тусгай зєвлєгєєн дээр «Хятадаас салахад нь Монголд
Орос улс дэмжиж туслах болно хэмээн Оросын Монгол дахь тєлєєлєгчид
мэдэгдсэн байсан» тухай тус зєвлєгєєний тайланд тусгагджээ.
Мєн энэ vеийн монголын талааpх Оpосын байp сууpийн талааp “1912 оны
Оpос Монголын найpамдлын гэpээгээp Оpосын тал эдийн засгийн асаp их
давуу эpх олж авсан” хэмээн Оpосын судлаачдын хамтаpсан бvтээлд
тэмдэглэжээ.
1911 оны тэp vед Монгол нь vнэн хэpэг дээpээ тусгааp тогтнож чадаагvй
гэсэн санааг нилээд олон судлаачид тэмдэглэсэн байдаг бєгєєд тэдний
заpимаас дуpьдвал, Пpоф.Ц. Пунцагноpов “1911 оны Монголын тусгааp
тогтнолыг тунхагласан явдал нь дан ганц чимэг сvpийн тєдий хэpэг байв.
Vнэн хэpэг дээpээ Монгол нь Хаант Оpосын колони , тvvхий эдийг бэлтгэгч
газаp байсан юм” гэж бичсэн байна. Энэ санааг Ш.Сандаг 1971 онд
тууpвисан номондоо мєн зєвшєєpч дэмжсэн байна.
Харин 1911 оны Монголын vндэсний хувьсгалын vйл явдлыг єєрийн нvдээр
ажигласан Хятад дахь Англи, Америкийн тамхины пvvсийн тєлєєлєгч
Т.А.Рустад энэ vеэр Хvрээнд ирээд Английн таймс сонины Бээжин дэхь
сурвалжлагч Моррисонд 1912 оны 11 дvгээр сарын 5 нд бичсэн захидалдаа:
«Энэ нь манжийн засгийн газрын эсрэг боссон хятадын хувьсгалын vргэлжлэл
биш бєгєєд Монголд болсон биеэ даасан єєр нэг хувьсгал юм» хэмээн
дvгнэсэн нь Монголчуудын vндэсний хувьсгал хэр зэрэг их нєлєє бvхий
байсаныг илтгэн харуулсан хэрэг бєгєєд эл санааг судлаач би бээр дэмжиж
буй билээ.
1911 онд Монгол тусгааp тогтноогvй, тvvнийг гадаадын гvpнvvд хvлээн
зєвшєєpєєгvй гэсэн vзэл бодлыг Английн А.Сандерс, АНУ-ын Р.Рупен,
Фритерс зэрэг эpдэмтэд єєpсдийн бvтээлдээ тусгасан байна.
Тэpчлэн Монгол манжаас салсанаас бус хятадаас салж чадаагvй юм гэсэн
санааг японы эpдэмтэн Hidehero Okada дэлхийн монголч эpдэмтийн их
хуpалд тавьсан илтгэлдээ дэвшvvлсэн байна.
Мєн эpдэмтэн Ц.Батбаяp “Монгол ба Япон ХХ зууны эхэн хагаст” хэмээх
бvтээлдээ Японтой 1907 онд байгуулсан гэpээгээp Гадаад Монголд “тусгай
эpх ашгаа” зєвшєєpvvлсэн хаант Оpос Нийслэл Хvpээний засгийн газаpтай
1912 онд шууд хэлэлцээ хийж Оpос-Монголын хэлэлцээpийг, Хятадын Юань
Шикайн засгийн газаpтай 1913 онд шууд хэлэлцээ хийж Оpос-хятадын гэpээг
тус тус байгуулснааp Гадаад Монгол дахь манж Чин улсын эpх даpхыг шууд
євлєн авах гэсэн Хятадын ДИУ-ын бодлогыг хvчтэй хязгааpлав.” хэмээн
бичсэн бий.
Харин Японы єєр нэгэн монголч эрдэмтэн Наками Тацуо «Монголчууд тусгаар
тогтнолоо тунхаглан зарласан явдал Манжийн засгийн эсрэг 1911 оны
Хятадын хувьсгалын vр дvн гэж хэлбэл эндvvрэл болно. Хятадын хувьсгал
гарсантай бараг зэрэг шахам монголчууд тусгаар тогтнолоо тунхагласан нь
vнэнтэй» гэж тэмдэглэсэн байна.
Дээр єгvvлсэн зvйлээс дvгнэн vзэх аваас, 1911 онд Монголд Оросын ятгалга
явуулгаар, бvр зарим тохиолдолд тэдний хvчээр vндэсний эрх чєлєєний
хєдєлгєєн болж, vр дvнд нь хоё р их гvрнvvдийн хоорондоо тохиролцсноор
«автономит Монгол» тогтсон хэмээх тvvхийг бид саяхан болтол нотолж,
албан ёсны тvvхэндээ чухам автономит Монгол хэмээн бичиж, ХХ зууны
Монголын тvvхийг 1921 оны ардын хувьсгалаас эхтэй хэмээн бичсээр
номлосоор ардчилалын жилvvдтэй учрав. Эл тvvхийг сайтар vзэх аваас бид
монголчууд, єєрийн тvvхээ Гадаадынханы бичсэн vзэл санаа, нєлєєлєлд
автан, тэднийг нэг ёсондоо дагалдсаар ирсэн байна. Бидэнд ХХ зуунд
єєрийн vндэсний гэх зvйлс маань хаачсэн байна вэ ?
1911 онд ч тэр 1921 онд ч Монголчууд єєрсдєє єєрийнхєє vндэсний эрх
чєлєє, тусгаар тогтнолын тєлєє хамгийн тvрvvнд санаачлагч, хэрэгжvvлэгч
нь байсан шvv дээ. Vндэсний эх орончид маань хvний амаар яваагvй, єєрийн
бодол санаа, зорилготой байсан юм. Монголын vндэсний эх орончдын
тэмцлийн эдгээр ололтууд нь монголчуудын ємнєх vеийн баатарлаг тэмцлийн
тvvхээр бэлтгэгдэж, тєрийн тусгаар тогтнол уламжлалаа сэргээхэд хvргэсэн
хэрэг юм.
Монголчуудын vндэсний тусгаар тогтнолынхоо тєлєє нэгэн vзvvр сэтгэлээр
олон жилийн турш тэмцэж ирсэн тvvхэн байдал, угаас эрх чєлєєт амьдрал,
бие даасан байдалдаа дэндvv дассан монголчууд олон улсын нєхцєл байдал,
Орос, Хятад, Японоос явуулж байсан бодлогыг сайтар нягтлан тунгааж,
чухам цагийн улирал, тэнгэрийн цаг болсоныг мэдэрч vндэсний хувьсгал
хийсэн болохыг гадаадын эрдэмтэд хvлээн зєвшєєрч бичээд байхад бид
сvvлийн vеийн эрдэмтдийнхээ судалгааны ололт, vр дvнд тулгуурлан энэхvv
чухам vндэсний эрх чєлєєний єдрийг улс орон даяараа тэмдэглэж яагаад
болдоггvй юм бэ.
Энэ талаар тvvх шашдир сєхєж vзье.
Монгол оpон манж, хятадаас салж, тусгааp тогтнолоо олж авах vйл хэpэгт
биеэp оpолцсон Магсаpжав (Олноо Магсаp хуpц хэмээн алдаpшсан, Богд хааны
номын багш) -ын 1927 онд бичсэн “Монгол улсын шинэ тvvх” ном vйл
хэpгийг ямаp нэгэн хэтpvvлэггvй бодитой дvpслэн хаpуулсан томоохон
бvтэээл болно. Тэpээp «гадаад Монгол тусгаар тогтнох журмыг vvсгэсэн нь
бvх Монгол овогтон нийлэн хvчирхэг улс болохын зорилготой бєгєєд Богд
Жавзандамба хутагтыг хаанд єргємжилсєн нь олон монголчуудын итгэж,
бишрэх нийтийн санаанаас гарсны тулд улсын цолыг Монгол, оны нэрийг
Олноо єргєгдсєн хэмээн нэрийдсэн» хэмээн бичжээ. Л.Дэндэвийн бичсэн
«Монголын товч тvvх» номонд 1911 онд Монгол улс тусгаар тогтносон
явдлыг «манжаас хагацаж єєрийн vндэс язгуурыг хамгаалан олон улсын дунд
тусгаар чанартай улсын засгийг явуулсан гайхамшиг тvvхтэй их хэргийг
бvтээсэн» хэмээн дvгнэж, энэ vеийн чухал чухал vйл явдлуудыг бvтээлдээ
тод томруун тусгажээ.
1911 оны Монголын vндэсний хувьсгалын асуудлыг нилээд тодорхой
баримттайгаар дvрсэлсэн «Монгол улсын автономи хэмээх єєртєє эзэрхэн
засах эрхт засгийн vеийн vнэнхvv явдал чухам байдал, чухал учрыг
тэмдэглэсэн товч єгvvлэл хэмээх тvvх бичигт» дурьдахдаа: «Монгол улсын
vндсэн суурь батдаж, сvр хvчин хєгжсєн учир бvх олон монгол овогтон
бvгдээр сонсч мэдээд сvслэлдэн баярласан» хэмээн бичжээ.
Монгол улсын vндэсний аpдчилсан хувьсгалын тvvхийн чухал суpвалжуудын
нэгэн болох Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид наpын 1934 онд тууpвисан
Монгол аpдын vндсэний хувьсгалын анх vvсэж байгуулагдсан товч тvvх”
номонд 1911 оны Монгол улсын тусгаар тогтнолын тухай єгvvлэхдээ: Оpос,
Хятад уpьдах Чингисийн vеийн баатаp хvчтэй явсан монгол овогтон нэгдэж,
улс тєpийг дахин босгох сэдвийг олохвий хэмээн болгоомжлон “Оpос , Хятад
тvvгээp хэлэлцэн зєвхєн Халх дєpвєдєєp хязгааpлаж гуpван этгээдийн
гэpээ байгуулан автономит эpхийг олгож“ vлдээсэн гэж бичжээ.
Судалгаагааp нотлогдоогvй боловч хєpш хоёp их гvpний зvгээс Монголын
талааp баpимталсан бодлогын нэгэн шижимийг энд тодорхойлсон хэмээн
санана.
Сvvлийн жилvvдэд Монгол улс 1911 оноос тусгааp тогтносон улс байсан
хэмээсэн санааг эрдэмтэн Б.Санжмятав , Л.Жамсpан З.Лонжид гээд олон
эрдэмтэд маань дэвшvvлэн тавьж, баримт сэлтээр нотлож буй бєгєєд молхи
судлаач миний бие энэ vзэл бодлыг дэмжиж байгаа билээ.
Харин Аркадий Столыпин энэ vеийн Монголыг Оросын ивээлд байсан хэмээн vзсэн байна.
Бээжинд хэвлэгдсэн «Монгол vндэстний нэвтэрхий тvvх» номонд «Монгол
vндэстний байр суурийн тухай асуудлыг хууль цаазын тогтоолд бичин оруулж
Монгол орон бол Дундад улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг, монгол зэрэг
цєєн тоот vндэстэн бол хятад vндэстэнтэй эрх тэгш гэж нотлов. Гэвч
эдгээр бvхэн нь цєм єнгєн талын юм байж, жинхэнээр биелсэнгvй юм» гэжээ.
Єєрєєр хэлбэл Монголын vндэсний хувьсгалын ололтыг хvлээн зєвшєєрєхєєс
аргагvйд хvрснийг нэг талаас нєгєє талаас Монголд єрнєсєн vндэсний
хувьсгал, vр дvнд тогтсон Монгол улс, тvvний тєрийн vйл ажиллагааны
бодит байдлыг єєрийн эрхгvй дvрслэн харуулсан хэрэг юм.
Тиймээ монголынхоо тусгаар тогтнол, vндэсний бие даасан байдлын тєлєє
тэмцсэн vндэсний эх оронч, тєрийн зvтгэлтэн Богд Жавзандамба хутагт, Да
Лам Цэрэнчимэд, чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансvрэн, бэйс
Гомбосvрэн, тvшээ гvн Чагдаржав, тайж Намсрай, тvшмэл Хайсан нарын
тэргvvтэй монгол тєрийн тvшмэлvvдийнхээ vйл хэргийг сайтар судлан,
vндэснйихээ баатруудын намтар тvvхийг тvvх шаширт мєнхлєн бичиж, одоо
болон хойч vедээ уламжлуулан, vндэсний бахархал болгон vндэсний ухамсарт
нь суулгах нь монголын тvvхийн сургамж, тєрийн уламжлал орших учиртай
болов уу. 1911 оны Монголын vндэсний хувьсгалын vйл хэрэгт оройлон
оролцсон тєрийн тvшээдийн талаар сvvлийн жилvvдэд профессор Л.Жамсран,
Ж.Болдбаатар, З.Лонжид, Ц.Батбаяр, Т.Тємєрхvлэг гээд олон тvvхч эрдэмтэд
маань ном товхимол, єгvvлэл бичиж нийтлvvлж байна. Гэвч энд нэг
зvйлийг тэмдэглэхийг хvсэж байна. Энэ юу вэ хэмээвээс, тvvхэн
зvтгэлтнvvд нэг хэсэг хvмvvсийн талаар ном, кино, єгvvлэл гээд олон зvйл
нийтлэгдсэн байхад нєгєє хэсэг хvмvvсийн талаар энд тухайлбал Тvшээ гvн
Чагдаржав, Да лам Дашжав зэрэг ) цєєн тооны єгvvллийг эс тооцвол бараг
судалгаа хийгдэхгvй байна. Судалгааны энэ байдал нь санаатай хийгдээгvй
гэдэг нь тодорхой боловч тvvхийн хvрээлэн, тvvх судалдаг байгууллага,
тvvх судлаач, эрдэмтэд энэ асуудлыг анхааралдаа авч тєрийн
зvтгэлтнvvдийн тvvхэнд гvйцэтгэсэн vvргийг нэгийг нєгєєгийнх нь дээр
тавьж, сєргvvлэх замаар бус аль болох бодит байдалд нийцvvлэн оновчтой,
vнэн зєвєєр тодорхойлон vлдээх нь тvvхч бидний vvрэг хэмээлтэй.
Шилжилтийн энэхэн vед Тєрийн тvvхэн зvтгэлтнvvдийн намтар судлал сэргэж,
тодорхой судалгаа хийгдэж байгаа боловч ихэвчлэн тэдгээр тvvхэн
хvмvvсийн vр хvvхдийн хvсэлт уламжлалаар хийгдэж байгааг нуух юун. Харин
vр удам нь vл мэдэгдэх боловч тvvхэнд єєрийн тодорхой ул мєрєє vлдээсэн
зvтгэлтнvvдийн талаар судалгаа тэр бvр хийгдэхгvй буюу бага хийгдэж
байх шиг санагдана. Vvнийг хойшид залруулаасай хэмээн бодно.
Харин vндэснийхээ тусгаар тогтнолын тєлєє хэмээсэн чин зоригоор тэмцэж
байсаны vндэсний эх орончдыг маань тухайн vед Хятад, Оросын тєрийн
зvтгэлтнvvд муйхар «варвары», зэрлэг бvдvvлэг гэх зэргээр нэрлэн бичсэн
нь бий. Энэ нь Да лам Цэрэнчимэд нь ч тэр, чин ван Ханддорж, Сайн ноён
хан Намнансvрэн цєм vндэсний vзэл нэвт шингэсэн, тэр vзэлдээ эцсээ
хvртэл vнэнч байж, Монгол хэмээх нэртэй бие даасан тусгаар улсыг
бэхжvvлэх, хамгаалахын тєлєє хийгдэж байсан алхмууд байсан юм. Бидний
євєг дээдсийн vндэсний тєлєєх тэрхvv бvдvvлэг, зэрлэг ааш нь єнєєгийн
Монголыг бий болгоход, улмаар эн зэрэгтэй хєгжилтэй, олон улсын нэр хvнд
бvхий болоход тvлхэц болсон гэвэл буруудахгvй хэмээн бодно. Энд би Ханд
ван, Сайн ноён Намнансvрэн нарын Оросын тєр засгийн тэргvvн Коковцев,
Сазонов нар лугаа хийсэн уулзалт яриа, мэтгэлцээн, Богд хаанаас Хятадын
тэргvvнд бичсэн захидал сэлт, сайд Амар, Гэндэн нарын Сталинтай харьцаж
байсан байдал зэргийг хэлж байна.
Vндэснийхээ бие даасан байдлын тєлєє тууштай зогсох нь зэрлэг балмад хэрэг юм уу,
Танака Кацухико єєpийн “Тусгааp тогтнол уу, автономи уу” хэмээсэн
бvтээлдээ: “Монголын талын ойлгож байсан “автономи” хамpах нутаг 1913
оны Хятад Оpосын гэpээгээp “Монгол ” биш, хаpин “Аp Монгол” болж
солигдсон байна.
Харин 1911 оны vндэсний хувьсгалын vр дvнд монголчуудад хамгийн тvрvvнд юу єгєв хэмээн vзвээс
- монголчууд одоо л нэг хоёр зуу гаруй жил сунжирсан харь vндэстний
дарлалаас ангижирч, тасчигдан хуваагдсан элэг нэгтнээ цуглуулж, нэгдмэл
нэгдсэн хvчээр vндэсний тусгаар тогтнол, бие даасан байдлынхаа тєлєє
тэмцэх боломж хэмээн vзсэн юм. Єєрєєр хэлбэл монгол vндэстний ханцуйндаа
залбирч ирсэн хvсэл мєрєєдєл биелэх vvрийн гэгээ гийсэн хэрэг байлаа.
- Монголчууд Тєр улсаа тэргvvлэх Хаан эзэнтэй болов
- Vндэсний дотоодын болон гадаадын аливаа хэргийг эрхлэн явуулах Засгийн газартай болов
- Алив vндэсний бие даасан улсад vндэсний тєрийн бэлэгдэл болсон Тєрийн
тамга, далбаатай болов. Энд єнє удаан жил vндэсний тусгаар тогтнолын
бэлэгдэл болж, цаашид ч тийм байг хэмээн соёмбо тэмдгийг залсан нь
эдvгээ ч бид сvлдэндээ залсаар буй билээ.
- Бие даасан улсын бас нэгэн шинжийг илэрхийлсэн нийслэлтэйгээ зарлав.
- Єєрийн улсын дотоод, гадаад бодлогоо боловсруулан даяар олноо тунхаглан зарлав. Энэ нь ч талаар болоогvй.
- Єєрийн нутаг дэвсгэр, хил хязгаартай болов.
1911 оны Монголын vндэсний хувьсгалын vр дvнд тєр улсаа сэргээн
тунхаглан сэргээхдээ єєрийн язгуурын газар нутаг дэвсгэр, гал голомтоо
тvшиглэсэн билээ. Энэ талаар японы эрдэмтэн Танака бичихдээ: «БНМАУ бол
тэдгээр монголчуудын хувьд уг нь байх ёсгvй хилийн шугамыг давж,
vндэстэн ястан нэгдсэн хvчээр байлдан олсон нутаг дэвсгэр болно» гэсэн
буй.
Ийнхvv тусгаар тогтносон Монголын цаашид оршин тогтнох явдал нь зєвхєн
тулгур байгуулагдсан улсын дотоод хvчин зvйлээс хамаарахгvй байв.
Монгол улс нэгэнт тунхаглан зарласан тусгаар тогтнолоо бататгаж, олон
улсын харилцааны талбар дээр хvлээн зєвшєєрєгдєх явдал нь олон хvчин
зvйлээс vндсэндээ хамаарахаар байлаа.
1911 оны Монголын vндэсний хувьсгалын дараах vе бол дэлхийн хvчирхэг
орнууд дэлхий дахиныг єєрсдийн хvчин чадлын хэрээр дахин хувааж нєлєєний
газруудыг нэмэн олж авах vйл ажиллагаа ид єрнєж байсан vе билээ.
Монголын хойд хєрш Хаант Орос улс олон улсын энэ бодлогыг бvрэлдvvлэхэд
идэвхтэй оролцож, урьд олсон нєлєєний газраа хадгалж, шинээр олж авахыг
зорьж байжээ. Ємнєд хєрш оронд Манжийн ноёрхол тєгсгєл болж, дєнгєж
байгуулагдсан Дундад Иргэн улс Манжийн тєрийг євлєн авагч болохыг
санаархаж байсан ийм бодит нєхцєлд монголчууд vндэстэн даяар єрнvvлсэн
тэмцлийнхээ дvнд олж авсан тусгаар тогтнолоо хадгалан хамгаалах, юуны
ємнє хоёр хєрш улсаар хvлээн зєвшєєрvvлэх зорилттой тулгарч байсаныг
тэмдэглэх хэрэгтэй юм.
Vvний зэрэгцээ Монголын Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн
єєрийн тусгаар тогтнолоо дэмжvvлэх гадаад нєхцєл байдлыг єєртєє татах
vvднээс багагvй алхам хийж байсаны нэг нь Дэлхийн томоохон гvрнvvдэд
хандан мэдэгдэл гаргасан явдал юм. Монголын Засгийн газраас 1912 онд
Монгол улсыг байгуулсан учирыг мэдэгдэн Франц, Бельги, Англи, Япон, Их
Герман, Америк, Дани, Голланд, Орос улсын Гадаадын хэргийн явдлын яамнаа
бичиг илгээв.
Энэ vеэр Євєр Монголд vндэснийхээ тусгаар тогтнол эрх чєлєєний тєлєє,
монгол овогтон эвлэлдэн нэгдэхийн тєлєє хятадуудын дарлалыг эсэргvvцсэн
тэмцэл газар сайгvй vргэлжлэн єрнєж, 1911 онд тунхаглан зарласан Богд
хаантай Монгол улсын тєрд дагаар орох саналаа Євєр Монголын 49 хошуунаас
35 нь илэрхийлээд байсан vе байлаа.
Монголын Засгийн газар Ханддорж тэргvvтэй тєлєєлєгчдєє Петербургт
илгээсний дараа гадаадын зарим оронтой хэлхээ холбоо тогтоохыг чадлын
хэрээр оролдож байв. Энэ vеэр Монгол улсын Дотоод яамны сайд Да лам
Цэрэнчимэд Япон улсаар Монголын тусгаар тогтнолыг зєвшєєрvvлж, найрамдал
ба худалдааны гэрээ тогтоох зорилгоор Токио орохоор морджээ. Манжаас
дєнгєж сая салан тусгаарлаж єєрийн улсын тусгаар тогтнолоо тунхаглан
зарлаад байсан энэ цаг мєчид Монголыг дэмжих хvч, улс гvрэн хаана байна
тэр бvхэн рvv гар сарвайн дэмжлэг туслалцаа эрж хайж байсан юм. Иймээс
Алсын Америк, Арлын Японд хvртэл хандаж байсан билээ. Дєнгєж тусгаар
тогтносон Монгол улсын гадаад бодлогын талаар явуулсан арга хэмжээнvvд
нь чухам vр дvнд хvрээгvй гэх юм уу энэ vед гадаад харилцаанд єєрчлєлт
гарсангvй хэмээн дvгнэж болохгvй юм. Учир нь Монгол улсын Гадаад хэргийн
сайд, Ерєнхий сайд нарын Хаант Орост хийсэн айлчлалууд тухай vеийн олон
улсын хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн хэмжээнд болж єнгєрсєн тєрийн
айлчлалууд байсаныг эдvгээ Оросын архивт буй баримтууд бэлээхэн нотолдог
билээ. Оросын эзэн хаан єєрийн мутраар Монголын дээрх хоёр сайдын
айлчлалыг бусад гадаад улсуудын тєрийн дээд хэмжээний айлчлалтай энэ
тэнцvv хэмжээнд авахыг лvндэн буулгасан нь Монголын нэр хvнд єсєхєд
тодорхой дэмжлэг болсон юм. Энэ айлчлалын талаар Оросын тухай vеийн
хэвлэлvvд нилээд єргєн мэдээлсэнийг эдvгээ ч харж болно.
Мєн тvvнчлэн 1912 онд гадаадын хэд хэдэн улсуудад нот илгээж тусгаар
тогтнолоо тунхаглан зарласнаа мэдэгдэж, харилцаа тогтоохыг хvссэн боловч
албан ёсоор нэгээхэн бээр хариу ирээгvй билээ. Харин Монголын эдгээр
нот бичгvvдтэй тухайн засгийн газар сайтар нягтлан танилцаж, Монголын
талаар анхаарал тавьж, мэдээ мэдээлэл цуглуулан сонирхож ббайсаныг
эдvгээ архивын баримтууд илтгэн харуулж байна. Тухайлбал, Миний бие
Японы Гадаад яаманд Сайн ноён хан Намнансvрэнгийн гарын vсэгтэй монгол
бичгээр бичсэн тэрхvv нот бичгийн уг эх, франц, япон хэлний орчуулгын
хамт, мєн албан хvмvvсийн дээр нь хийсэн цохолт тэмдэглэлийн хамтаар
хадгалагдаж буйг нvдээрээ vзсэн билээ. Мєн тvvнчлэн Да лам Японоос
тусламж эрэхээр явааад замаас буцаж ирснийг бид мэднэ. Гэвч тэрбээр
єєрийн vvргийг тодорхой хэмжээнд гvйцэтгэсэн юм шvv дээ. Тvvнийг хvлээн
авсан Хайлаар дахь Японы тєлєєлєгч Монголын талаас ямар хvсэлт тавьсаныг
тєвдєє уламжлилсан байдаг шvv дээ. Энэ бол тодорхой vр дvн биш гэж vv.
Магадгvй монголын талаарх эдгээр мэдээлэлvvд нь Японы зvгээс Монголын
талаар илvv анхаарал тавих бодлого явуулахад хvргэсэн ч байж болох юм.
Энэ мэтчилэн Франц, Герман гээд бусад орнуудын архивт буй мэдээ
мэдээллийг vзэж, дvгнэн цэгнэх аваас Монголын тєрийн дотоод, гадаад vйл
ажиллагааны талаар илvv их зvйл мэдэж болохоор байна.
- Олноо Єргєгдсєн Монгол улсын тухайд нэгэн баримтыг энд сонсгохыг хvсэж
байна. “Олноо єргєгдсєний тэргvvн он. Євлийн сvvл сарын шинийн 3.
Шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Олноо Єргєгдсєн Монгол Улсын эзэн,
шашин тєрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны зарлиг ” хэмээсэн
vгтэй хэд хэдэн Богдын зарлиг байгааг анхаарч vзнэ vv.
Энэхvv хишиг тараасан зарлигт: “тулгур тєр байгуулах тухайн хэрэгт онц
хvчин зvтгэж явсан ” хэмээн дурьдаад хамгийн эхэнд Чинван Ханддорж,
дараа нь Да лам Цэрэнчимэд, Хайсан гvн нарт дараалан цол хэргэм шагнасан
нь уг хэрэгт хэн нь илvv vvрэгтэй явсаныг тухайн vед дvгнэсэн хэрэг
хэмээн vзэж болох мэт.
Аргачлалын хувьд Богд хааныг бусдаас нь салган авч хэт магтах юм уу, хэт
муулах нь марксист арга бєгєєд эдгээр хvмvvсийг салган авч дvгнэж
болохгvй мэт санагдана. Оройлох, анхны санаачлагч хэмээн байлгаж болох
авч тэд цєм бие биенээ нєхєж байсаан гэдгийг тэмдэглэх нь зєв буй за.
- Хувьсгалыг зєвхєн нэг оноор салган авч нэрлэх нь бас л аргын хувьд
тийм зєв бус байх. Иймээс хувьсгал гэдэг маань vйл явц гэж ойлгож уг
асуудалд хандах аваас 1911-1921 оны Монголын vндэсний ардчилсан хувьсгал
хэмээн нэрлэвэл илvv vнэнд ойртох болов уу хэмээн санана.
- 1911 оны Монголын vндэсний хувьсгалын тvvхийг vнэлэх асуудлаар сvvлийн
жилvvдэд ихээхэн єєрчлєлт гарч, vндэсний тусгаар тогтнол, эрх чєлєє,
бие даасан байдлын эхлэл хэмээн vзэж байгаа билээ. Гэтэл эдvгээ Монгол
улсын тєрийн vндэсний их баяр ёслол тэмдэглэлт єдрийг УИХ-аас тогтоосон
байдлыг vзэх аваас энэ єдрийн талаар нэгээхэн бээрх vг алга байна.
Магадгvй энэ єдрийг євлийн хvйтэн улирал болохоор тохиромжгvй гэж
vзээгvй байлгvй дээ. Идэр есийн хvйтэн тачигнасан єдрvvдэд монголчууд
бид Христийн тєрсєн єдрийг тун нижгэр, гар татахгvй тэмдэглэдэг болоод
бас нилээд удаж байгаа билээ. Иймээс ХХ зууны Монголчуудын vндэсний
тусгаар эрх чєлєєнйи эхийг тавьсан 1911 оны 12 дугаар сарын 29 ний
єдрийг vндэсний их баярын хэмжээнд тэмдэглэж, цаашид жил бvр vндэсний
ухамсар, бахархалын тэмдэг болгож занших нь зvйтэй болов уу.
- Монголын vндэстний тvvхийн агуу их хуудас болох 1911 оны vндэсний
хувьсгал, тvvнээс тєрийн бодлогын нарийн ухааныг євлєн авч, vндэсний
тvvхээрээ бахархах, vндэсний ухамсар тєлєвшvvлэх талаар Монголын тєрийн
зvгээс дорвитой алхам хийгээсэй хэмээн хvсэж байна.
О.Батсайхан – Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын
хvрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан,
тvvхийн шинжлэх ухааны доктор
|
1 сэтгэгдэл:
gooy =)