Эсээ хэрхэн бичих вэ?

2012 оны 06-р сарын 03 Нийтэлсэн DUUSEE

Эсээ хэрхэн бичих вэ?

Оюутан залуучуудад хичээлийн даалгавраар болон ямар нэгэн хeтeлбeрт хамрагдахад Эсээ бичих хэрэг гардаг. Гэтэл оюутнууд маань энэ талаар тодорхой мэдлэггeйгээс болж боломжоо алдах тохиолдол их байдаг учраас ЭСЭЭ ХЭРХЭН БИЧИХ тухай та бvхэнд толилуулая.
Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн ергедлийн маягтыг бvрдvvлэхэд Эсээ буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгvй гардаг. Эсээ буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишvvдэд  танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм.
 Дэлгэрэнгүй»

1932 оны зэвсэгт бослогын удирдагч Б.Тvгж жанжин найман хvний зvрхийг єєрийн биеэр сугалж алжээ

 1930 оноос эхлэн манай улсын хил дагуу нийтийг хамарсан их дvрвэлт єрнєж эхэлжээ. Одоогийн Говь-Алтай, Увс, Ємнєговь, Євєрхангай, Дорноговь, Дорнод аймгуудыг хамран хоёр жил шахуу vргэлжилсэн энэхvv дvрвээнд бvрэн бус мэдээгээр 30 гаруй мянган хvн оролцсон байна. Мєн энэ хугацаанд зэвсэгт тэмцэл нэг бус удаа гарч, тухай бvрдээ дарагдаж байжээ. Харин жинхэнэ бослого 1932 оны IV сарын аравдаар Хєвсгєл аймгийн Рашаант сумын Хялганатын хvрээнээс эхэлсэн байна. Тус хvрээний лам нар хvчээр хар болсон 100 орчим хvнийг элсvvлэн Рашаантын хvрээнд орж иржээ. Тэнд "Очирбатын цэргийн яам" гэгчийг байгуулж, єєрсдийгєє "шар цэрэг" хэмээн нэрлэсэн байна. Бослого маш хурдан бараг бvх монголыг хамран хvрээгээ тэлсэн бєгєєд єсєрхєн хилэгнэсэн босогчид хамтрал хоршоо, сургуулийг эвдлэн шатааж, нам засгийн ажилтнуудыг харгис хэрцгийгээр алж устгаж байжээ.

 Дэлгэрэнгүй»
1898, 1900 онуудад Богд Жавзандамба хутагтаас Хаант Оросод хандан мєнгє зээлэх нэрийн дор да лам Бадамдорж, донир лам Цэрэн Осор нарыг Петербург хотруу нууцаар илгээж, Оросын хаанд захиа бэлэг сэлтийг хоёр ч удаа хvргvvлж, Монголыг Манж Чин улсаас салгаж, тусгаар улс байгуулахад тусламж vзvvлж дэмжлэг vзvvлэхийг хvсэж байсан удаатай билээ. Дэлгэрэнгүй»

Бошигт хаан Галдан бээр зарлиг болруун:

2012 оны 06-р сарын 02 Нийтэлсэн DUUSEE
Агуу их сүр хүчний тухай дууль" романы өргөл шүлэг

-Үе дутуу үгс утгаа үл гүйцээх шиг
Үндэс дутуу мод ургаж эс цэцэглэх шиг
Хаан үгүй бол улсын төр самтарна
Халх үгүй бол Монгол минь хагасарна

 Дэлгэрэнгүй»

Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь....


Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай дархан энэ жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй Зэлмэ хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.
 Дэлгэрэнгүй»

Хамаг Монгол

2012 оны 06-р сарын 02 Нийтэлсэн DUUSEE
Засаг захиргааны зохион байгуулалт

Чингис хаан Их Монгол улсыг байгуулаад юуны өмнө төр захиргааны болон цэргийн зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлжээ. Өмнөх үеийн төр ёсны уламжлалд тулгуурлан цэрэг, иргэний шинж бүхий олон шатны зэрэг дэвт, засаг захиргааны зохион байгуулалтай болов. Энэ нь аливаа асуудлыг чирэгдүүлэлгүй, шуурхай шийдвэрлэхэд чиглэгдэж байсан юм.

Их Монгол улсын төрийн бүх дээд эрхийг баригч нь Чингис хаан байв. Монгол улсын газар нутаг, харъяат иргэд бүгд Их хааны өмч байсан. Монголчууд Их хаадыг тэнгэр язгуурт хэмээн өргөмжлөн хүндэлж, хууль зарлигийг нь ёсчлон гүйцэтгэж байлаа. Хаан төрийг үе залгамжлан захирах бөгөөд Их хааны нэр заан гэрээслэсэн хүнийг их хуралдайгаар баталгаажууж хаан өргөмжилдөг байв. Дэлгэрэнгүй»

Тумугийн тулалдаан

2012 оны 06-р сарын 02 Нийтэлсэн DUUSEE

Тумугийн Тулалдаан нь 1449 оны 9-р сарын 1-ны өдөр Эсэн тайш тэргүүтэй Ойрад Монголчууд, Мин улсын Жэнтун хааны цэргийн хооронд болжээ.

1449 оны 7 сард Эсэн Тайш 3 замаар Мин улсад довтлов. Түүний биечлэн удирдсан гол замын цэрэг Датун хотын чиглэлээр давшжээ. Мин улсын их сайд Ван Жен тайганы ятгалгад орж 22 настай залуу Жэнтун хаан хам хум 500 мянган цэрэгтэй их армийг цуглуулан өөрийн биеэр Монголчуудын эсрэг хөдөлсөн байна. Жэнтун хааныг Ван Жен тэргүүтэй 20 туршлагатай жанжин, бусад олон тооны сайдууд дагалджээ.

 Дэлгэрэнгүй»

Эртний улсууд

2012 оны 06-р сарын 01 Нийтэлсэн DUUSEE

Монголын түүх


Монгол туургатны уугуул газар бол хүн төрөлхтний эртний өлгий нутгуудын нэг билээ. 800000 жилийн тэртээгээс Монгол газар (оронд) хүн тасралтгүй нутаглан аж төрсөөр иржээ.

2000 гаруй жилийн өмнө Ази тивд нүүдэлчдийн анхны төр улсыг байгуулсан. Өнөөгийн монгол улсын нутгаас олж илрүүлэн судалсан хүний гараар хийгдсэн чулуун зэвсгийн дурсгалуудын хамгийн эртнийх нь палеолитын доод үед буюу одоогоос 750000-800000 жилийн тэртээд холбогдоно.

Монголчуудын өвөг дээдэс олон мянган жилийн турш нутаг усаа эзэмдэн идээшихдээ өөрийн түүх соёлоо бүтээж хойш хойш нь уламжлуулан залгаж хөгжүүлсээр иржээ. Монголын чулуун зэвсгийн үеийн урлагт дээд палеолитын үе ба мезолит, неолитны үеийн орон зайн урлагийн дурсгалууд хамаарна.

Монголын хүй нэгдлийн урлагийн дурсгалд агуйн болон хадны зураг, чимэглэх урлагийн дурсгалууд багтана. Монгол нутагт амьдарч түүхийн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн овог аймгуудын анхных нь Ди нар юм.

Төв Ази, монгол оронд оршин амьдарч байсан монгол угсааны өвөг дээдэс дунд чулуун зэвсгийн үе буюу 12-7 мянган жилийн өмнөөс эхлэн зэрлэг хонь, ямааг гаршуулан мал адуулж амьдрах болсон байна.

 Дэлгэрэнгүй»
Монгол Улсын Гавъяат багш Ц.ТҮВШИНТӨГС

Хүний хөгжил хүүхэд наснаас эхэлдэг. Хүүхэд гэж хэн юм бэ, хүүхэд юу бодож тэмүүлж байх ёстой юм бэ, юуг сурч дадлагажих хэрэгтэй юм бэ гэдэг талаар хөндөн ярья. Монголчууд хүүхдийг эрхэм баяны нэгд тооцдог. Үр хүүхдээ бүхнээс эрхэмд тавьдаг, үр хүүхэд олонтой хүнийг баянд тооцдог ард түмэн тийм ч олон биш. Дэлхийн бүх оронд жийп машин унадаг болж, цөмөөрөө компьютер, гар утас хэрэглэдэг болж. Ийм үед нэг улс нөгөөгөөсөө юугаараа ялгарах юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Аль ч оронд дээд түвшинд хүртэл өөрийгөө хөгжүүлсэн, эрдэм чадалтай хүн буюу хөгжсөн хүн хамгийн эрхэм байгаа юм. Монголын хувьд ч ялгаагүй, гэхдээ бусдаас илүү ийм шаардлага байна

 Дэлгэрэнгүй»